Wednesday, November 16, 2016
Молекул биологийн хэрэглээний лаборатори нээгдлээ
Эрдэмтэн судлаачид, оюутнууд шинээр байгуулагдсан Молекул биологийн хэрэглээний лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглан судалгаа хийхээс гадна гарааны компани бойжуулах оюуны өмчийн зөвлөгөө авах боломжтой.
Ийм шинж тэмдэг илэрдэг бол элэг тань бүхэлдээ өөх тос, хортой бодисуудаар хордсоных
Ийм шинж тэмдэг илэрдэг бол элэг тань бүхэлдээ өөх тос, хортой бодисуудаар хордсоных
Элэг бол хүний бие махбодийн хамгийн
чухал эрхтэн. Түүний гол үүрэг бол бие организмыг хортой бодисуудаас
шүүж цэвэрлэх юм. Иймээс бид элгэндээ хамгийн их анхаарах шаардлагатай.
Тэгвэл яаж? Үүний тулд бие организмыг хэрэгцээтэй, тэжээлийн бодисуудаар
хангах ёстой.
Элгэнд ноцтой асуудал үүссэнийг илтгэх түгээмэл шинжүүд
-Архаг ядаргаа
-Сэтгэл санааны тогтворгүй байдал
-Толгой өвдөх /нүдээр нь хатгуулж өвдөх/, амарсаны дараа намддаг толгойн өвдөлт
-Тархи толгой дүүнгэтэх, бие сулрах
-Үе мөч болон булчингийн өвдөлт
-Хэт их хөлрөх
-Өөх тостой хурц хоолыг боловруулахад ходоодонд асуудал үүсэх
-Унгах, гэдэс дүүрэх, гэдэс өвдөх, өтгөн хатах, гүйлгэж суулгах
-Дааврын тэнцвэргүй байдал
-Сэтгэл гутрал, сэтгэлээр унах
-Аливаа химийн бодисонд мэдрэг болох
-Амнаас эвгүй үнэр үнэртэх
-Шалтгаангүйгээр биеийн жин нэмэгдэх
-Цөсний хүүдийгээ авахуулах
Танд эдгээр шинж тэмдэг илэрдэг
бол үүссэн асуудалтай тэмцэхийн тулд зөв зохистой хооллох шаардлагатай.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тийм ч хэцүү биш юм.
1.Аль болох органик хүнс хэрэглэж, генийн өөрчлөлтөнд орсон бүтээгдэхүүнээс зайлсхи
2.Чанар сайтай, амьтны болон ургамлын
гаралтай уураг, үр тариа, ферментжүүлсэн бүтээгдэхүүн, эмчилгээний
зориулалттай өөх тос, түүхий самар, ургамлын үр зэрэг хүнсийг тэнцвэртэй
байдлаар хэрэглэх
3.Үрэвсэл үүсгэдэг тос болох рапс,
эрдэнэшиш, шар буурцгийн тос, ургамлын тос, хөвөнгийн тос, наранцэцгийн
тос зэргийг хэрэглэхгүй байх
4.Цэвэр усыг хангалттай хэмжээгээр уух
5.Эрүүл, биед чухал ач холбогдолтой тос
болох наргил модны тос, улаан далдуу модны тос, оливын тос, шар тос,
авокадо болон маалинганы тос зэргийг түлхүү хэрэглэх
6.Ширхэглэгтэй хүнсийг хангалттай
хэмжээгээр буюу өдөр дор хаяж 35 граммыг хэрэглэж заншаарай. Ийм хүнсэнд
чиа үр, артишок, маалинганы үр, авокадо, брокколи, брюссель байцаа
зэрэг ордог.
7.Дахин боловсруулсан чихэр болох бор,
цагаан элсэн чихэр, чихрийн нишингэнээс гарган авсан элсэн чихэр,
чихрийн нишингэний ундаа, шүүснээс татгалзах нь зүйтэй.
8.Фруктозын хэрэглээг хязгаарлаж өдөр
20-25 гр-ийг хэрэглэх: глюкоз-фруктозын агууламж өндөртэй эрдэнэшишийн
сироп, гликемик өндөртэй жимс
9.Хүнсэндээ С болон В бүлгийн аминдэм, фолийн хүчил, магни агуулсан ногоон өнгийн навчит ногоог түлхүү хэрэглэх
10.Мөн хоолондоо амьтны болон ургамлын
гаралтай аминхүчлийн эх булаг болсон ясны шөл, коллаген, тахианы мах,
өндөг, түүхий бууцай, яншуй, байцаа, хүрэн манжин зэргийг хэрэглэх
11.Хүхрийн эх үүсвэр болох өндөг,
брокколи, брюссель байцаа, сармис, сонгино, спаржа, байцаа зэрэгт гойд
анхаарлаа хандуулан хэрэглэх
12.Хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрдэг бол согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж өдөр тутмынхаа зуршлыг эрүүл болгоорой.
Энэхүү 12 зөвлөгөө нь таны элэгний үйл
ажиллагааг дэмжихэд туслах энгийн зүйл бөгөөд элэггүй бол та амьд байх
учиргүй гэдгийг үргэлж санах ёстой.
Хушганы хандаар ходоодны шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй
Хушганы хандаар ходоодны шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй
Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай хушга юм. Хушга самрын өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар ясны төрлийн элдэв өвчин, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ходоодны шарх, цус багадалт, зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлж болно. 1 ширхэг хушгинд 30 гр орчим жинтэй бөгөөд 185 калор, 4 гр уураг, 4 гр нүүрс ус агуулдаг. В төрлийн витаминууд болон Е витамин ихээр агуулагдсан байдаг.
Хушганы самрыг өдөр тутамдаа хэрэглэснээр:
- Цусан дахь холестрены түвшинг багасгадаг турах хүсэлтэй хүмүүс идэж болно
- Цусан сахарын хэмжээг тогтмол байлгадаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
- Зүрх болон Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга. Усаа өнжөөд солиорой. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.л цус багатай хүмүүс ач тустай
Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх
- Цөс чулуужхаас сэргийлнэ
- Яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй
- Цусан дахь холестрены түвшинг багасгадаг турах хүсэлтэй хүмүүс идэж болн
- Цусан сахарын хэмжээг тогтмол байлгадаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиро
- Зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус багатай хүмүүс ач тустай
Халуун хушга
Хушгыг ястай нь халуун гал дээр 30
минут орчим байлгана. Ясыг хагалаад халуунаар нь үрийг иднэ. Өдөрт 3
удаа 1-2 сар идвэл үр дүнтэй. Энэхүү жор нь үс уналтыг зогсоож, үс
цайхаас урьдчилан сэргийлдэг.
Хушганы ясны ханд
Хушганы ясыг нүдэж нунтаглаад, 1
хоолны халбага ясан дээр 1 стакан буцалсан халуун ус хийгээд, усан банн
дээр 30 минут орчим хандална. Тэгээд шєнє нь хонуулчихаад, маргааш нь
єдрийн турш бага багаар ууж дуусгана.
Энэ аргыг хэрэглэж хавдраасаа салсан
хүн "Би єдєр болгон ингэж уудаг байлаа. Сарын дараа эмчид vзvvлтэл
хавдрын єсєлт зогссон байна гэсэн. Дахин 1 cap уугаад эмчид vзvvлсэн
чинь хадвар нь багассан байна гэсэн. Би vvнд маш баярласан. Хэсэг
завсарлаж, амарсаны дараа хушганы ясны хандаа дахин ууж эхэлсэн. Тэгээд
дахин эмчдээ vзvvлэхэд хавдар багасаж байна гэж хэлсэн. Дунд нь
амралттайгаар удаан уусан. Тухай бvрд эмчийн хяналтад орохоо мартаж
байсангvй. Цэвэршилт явагдсаны дараа хавдар єєрєє шимэгдээд арилчихсан.”
гэж хэлсэн байна.
- Хєхvvл хvvхэдтэй эх болон сульдсан хvvхдэд хушганы идээ єгвєл маш амархан тэнхэрдэг.
- Хушганы идээ махыг ч орлож чаддаг. Цагаан хоолыг хачирлахад бvр ч амттай.
- Зєгийн бал, эсвэл усан vзмийн шvvстэй хамт 2-3 ш хушгыг єдєрт нэг удаа зоогло.
- Хушганы идээг нунтаглаад тунгалаг шєл, бага зэрэг цагаан цуу, шарсан сонгино, сармис, перец, давсаар амтлаад хутгаж сvмс хийж болдог.
ХЯТАДЫН СУУТ ДОКТОР СУНЬ СЫМЯОГИЙН ЗӨВЛӨГӨӨ
ХЯТАДЫН СУУТ ДОКТОР СУНЬ СЫМЯОГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Агуу эм зүйч Сунь Сымяо гэх энэ хүн 100 гаран насалсан бөгөөд бүр өтөл насандаа ч амьдралын эрч хүч дүүрэн байсан гэдэг.Түүний бичсэн " Цянь Цзинь Яо Фан" буюу "Мянган алтан жор" хэмээх ном-сургааль нь хэд хэдэн үеэр эмч нарын гарын авлага болсоор ирсэн юм.Түүний "Өөрийгөө хөгжүүлэх" хэмээх бүлэгт " Хэн өөрийгөө оюун ухааны хувьд хөгжүүлж,буянт үйлс хийж байна тэр хүн хэзээ ч хүнд өвчин тусч тарчлахгүй,ядуурч хоосрохыг үздэггүй" хэмээжээ.Энэ бол эрүүл явахын үндсэн зарчмуудын нэг.Өөрийгөө ухамсар оюун санааны хувьд хөгжүүлж бэхжүүлэн хуурамч биш жинхэнээсээ өгөөмөр ёс зүйтэй болоход хугацаа шаардагдана.
ХООЛОЛТОНДОО БАРИМТЛАХ ЗАРЧИМ: Хоол ба унд нь биеийн цусны болон амьсгалын хүчийг тэжээж,биеийг хүч чадалтай байлгаж,амьсгалын хүч нь мөчнүүийг бэхжүүлэн тэжээж байдаг.Тэгэхээр зөв хоол тэжээл нь эрүүл биетэй байх үндэс юм. Зөв хооллолтын үндсэн утга учир нь,үндсэн хоол тэжээл нь ургамал ногоо бөгөөд амьтны гаралтай хүнс зөвхөн нэмэлт бүрдэл юм.
Хооллолтын бүрэлдхүүн:
• 70% чанасан үр тариа • 15% жигнэсэн ногоо • 5% түүхий ургамлын хүнс • 5% мах эсвэл загас • 5% сүүн бүтээгдхүүн эдгээрээс бүрдсэн байхаар хичээх хэрэгтэй. Амьтны гаралтай хүнс нь булчин шөрмөсийг хүчтэй болгож,ясыг бэхжүүлдэг авч заавал хэмжээг хянаж,ихээр хэрэглэх шаардлагагүй Бусад амтыг дарсан хүчтэй амтанд дагнан дурлахгүй байх
• Хэрэв хүчиллэг хүнс их хэрэглэвэл,дэлүү гэмтэнэ
• Хэрэв гашууныг ихээр хэрэглэвэл,уушиг гэмтэнэ
• Хэрэв хурц халуун ногоо ихээр идвэл,элгэнд халтай
• Хэрэв давс давсалсан хүнс ихэдвэл,зүрх гэмтэнэ
• Хэрэв чихэр чихэрлэг ихээр хэрэглэвэл,бөөрөнд асуудал үүснэ.
Дараа нь хэтэртлээ идэхгүйн тулд,хэт их өлстлөө явж болохгүй. Эрүүл мэндээ хадгалья гэвэл,хүчтэй өлсөхөөсөө өмнө идэж байх,ундаасч цангахаасаа өмнө ууж байх хэрэгтэй. Удаан тэвчиж явалгүй ойр ойрхон,бага багаар идэж байх хэрэгтэй.Дараа нь нэг дор ихээр идэх нь хоол боловсруулалтыг хүндрүүлдэг. Цатгалан байхдаа өлсгөлөнг мэдэрч,өлсгөлөн байхдаа цатгаланг мэдэрч байх хэрэгтэй.
Виног хэтрүүлэн ихээр хэрэглэх нь,насан туршдаа хамт явах олон өвчнүүдийг үүсгэдэг.
Олонтаа хэтрүүлэн идсэнээр хэзээ ч арилшгүй өөхний бөөгнөрлийг,байн байн цангаж хэт их ууснаар биеийн шингэний эргэлтийг гэмтээх шингэний өтгөрлийг биед үүсгэхэд хүргэнэ.
Өглөөг будааны кашаар эхэлж,оройд бага идэхэд зүгээр. Түүхий хүнс,хурц үнэртэй хүнсийг бага хэрэглэ.Хэт халуун хоол хүнс хэрэглэхэд яс гэмтэж байдаг бол,харин хэт хүйтэн бол булчин шөрмөс гэмтэх аюултай.Халуун нь уруул түлэхгүй,хүйтэн нь шүд ташихгүй байх хэрэгтэй.Хэт халуун эсвэл хэт хүйтэн хоол хүнс эрүүл мэндэд муу. Хоол идэх үеэр их ярих нь нуруу,цээжний ясанд өвчин үүсгэдэг. Хоол идэхийн өмнө алгаараа нүүрээ,гэдсээ илэх,харин хоолны дараа явган явах нь тустай.

Эрүүл мэндийн салбарт эмийн аюулгүй байдлын програмыг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо
Эрүүл мэндийн салбарт эмийн аюулгүй байдлын програмыг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо
Эрүүл мэндийн яам нь төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эмийн аюулгүй байдлын програмыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Програм нь улсын эмийн бүртгэл, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгслийг эм ханган нийлүүлэх агуулах, эмийн сангаас эцсийн хэрэглэгч хүртэл худалдаалах үйл явцад эмийн чанар, үнийг хянаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэх зорилготой. Олон улсын жишгээр эмийн аюулгүй, үр дүнтэй, чанартай байдлыг тухайн бүтээгдэхүүний үнэн зөв мэдээллийн хамт төрөөс баталгаажуулах зохицуулалтын үйл ажиллагаанд эмийн бүртгэл, гаж нөлөөний бүртгэл, мэдээлэл, зах зээлд гарсны дараах тандалт, эм, ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналт зэрэг цогц үйл ажиллагаа хамрагддаг. Эмийн аюулгүй байдлын програмыг үндэсний хэмжээнд нэвтрүүлснээр:
- хилээр нэвтэрч буй импортын болон дотоодод үйлдвэрлэж буй эмийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих,
- хуурамч эмийг зах зээлээс шахан гаргах
- эмийн бөөний худалдаа, түгээлт болон жижиглэнгийн худалдаанд хяналт тавих
- эмийн гаж нөлөөг бүртгэж холбогдох арга хэмжээг авах
- эмийн цахим жорын тогтолцоог нэвтрүүлж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ач холбогдолтой.
Энэхүү програмд эмийн зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэгч болон төрийн хяналт шалгалтын байгууллага, иргэн хамрагдана. Тухайлбал бүх эрүүл мэндийн байгууллага (эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагууд), эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, Цагдаагийн ерөнхий газар (эрх бүхий албан тушаалтан), Гаалийн ерөнхий газар (гаалийн улсын байцаагч), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч, лаборатори) зэрэг болно.
Вирүсийн гаралтай өвчин болох ханиаданд антибиотик ямар ч нөлөө үзүүлэхгүй
Вирүсийн гаралтай өвчин болох ханиаданд антибиотик ямар ч нөлөө үзүүлэхгүй"
Хүйтний улиралтай зэрэгцэн ханиад, томуугийн өвчлөл нэмэгддэг. Гэр бүлийнхэн хүүхэд тань ханиад хүрмэгц хурдхан эдгээхийн тулд та эмийн санд байгаа хамгийн хүчтэй эм, антибиотик авч уулгадаг уу?
Эмчид үзүүлэлгүй дур мэдэн эм уух нь ямар хор уршиг дагуулж болох талаар эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны зөвлөгөөг хүргэж байна.
“Вирүсээр үүсгэгдсэн халдвар хоёрдогч нянгаар хүндэрсэн үед антибиотик хэрэглэнэ”
“Хүүхдийн хамраас нус гарах, бага зэрэг халуурах үед эцэг эхчүүд дур мэдэн эм худалдан авч хүүхэддээ уулгадаг. Ингэхдээ антибиотик сайн, хурдан өвчнийг дарна гэдэг ч юм уу буруу ойлготоороо шууд л аваад өгчихдөг. Гэтэл антибиотик бол бичил биетэн нянг усгах үйлчилгээтэй эм болохоос биш вирүсийн гаралтай өвчинд ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Ханиад бол вирүсийн гаралтай өвчин. Харин нянгийн оролцоотойгоор хүндэрдэг. Тухайн үед нь эмчийн заавраар антибиотик хэрэглэж болно.
Хүүхдэд шууд дур мэдэн антибиотик уулгаснаас болоод дараа нь тухайн антибиотикт тохирох нянгаар үүсгэгдсэн өвчин гарахад хүүхдийн биед дасал болсон учир хүндрэх аюултай байдаг.
Жилээс жилд шинэ антибиотикууд бий болсоор байгаа ч антибиотикт тэсвэртэй нянгийн тоо түүнээс их бөгөөд хэд дахин хурдан хувьсаж байна. 2020-2030 онд нянгаар үүсгэгдсэн өвчнүүдийг анагааж чадахгүй байж болзошгүй байгаа учраас ДЭМБ болон манай улсын эрүүл мэндийн салбарын бодлогод антибиотикийн хэрэглээний асуудал хамгийн хүчтэйгээр орж ирж байгаа. Дэлхийн бусад бүх улс оронд антибиотикийг эмчийн жороор олгодог” хэмээн ЭМЯ-ны мэргэжилтэн А.Өнөржаргал ярилаа.
Түгээмэл асуулт хариулт:
- Антибиотик гэж юу вэ?
- Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэнэ.
- Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
- Вирүсээр үүсгэгдсэн халдвар хоёрдогч нянгаар хүндэрч хүүхдийн бие суларсан, биеийн байдал хүндэрсэн үед эмчид үзүүлж эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ.
- Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол нь юу вэ?
- Антибиотикийн нэр төрөл маш олон, өвчин үүсгэгч нянгаас хамааран хэрэглэх заалт нь ч янз бүр байдаг. Өөрт тохирох антибиотикийг жирийн иргэд оновчтой сонгож чаддаггүй. Тиймээс антибиотикийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийлгэн, эмчид хандаж жор бичүүлснээр эмч танд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх болно. Үүнээс гадна ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэх, хоол ундтай хэрхэн зохицуулахыг эмч зааж өгнө.
Ханиад томуугаар өвчилсний дараа эмчилгээ хийхээс илүү урьчилан сэргийлж дархлагаа дэмжих, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь чухал байгааг эмч зөвлөж байгаа юм.
“Томуугийн вакциныг жил бүр дахин хийлгэх шаардлагатай”
"Сүүлийн жилүүдэд томуугийн вакцинд сайн дураараа хамрагдах иргэдийн тоо нэмэгдсээр байна. 3-4 жилийн өмнө жилд 2,000-3,000 хүн томуугийн вакцинд хамрагддаг байсан бол өнгөрсөн жил 10,000 гаруй хүн вакцинд хамрагдсан.
Томуугийн А вирүс нь их хувьсамтгай, байнга цэгэн мутацад орж байдаг.
Энэ жилийн хувьд АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллаж арваннэгдүгээр сарын эхээр 45 мянган хүн тун вакциныг оруулж ирэхээр болоод байна. Эдгээр вакциныг хүн амын эрсдэлт бүлгийнхэн буюу эмнэлгийн байгууллагын ажилтнууд, онцгой байдал, цагдаагийн албан хаагчдад үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж байна. Цаашид бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудыг үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамруулах бодлого барьж байгаа.
Мөн энэ жилийн хувьд Засгийн газраас хөрөнгө гаргаж 30,000 гаруй хүн тун томуугийн вакцин НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалаад байна. Одоогийн байдлаар вакцин аль улсаас, ямар үнэтэй орж ирэх тодорхойгүй байгаа. Өнгөрсөн жил 13,000 төгрөгөөр хийгдэж байсан томуугийн вакцин энэ жил 15,000 орчим төгрөгөөр хийгдэх байх гэсэн таамаг байна.
Томуугийн А вирүс нь их хувьсамтгай, байнга цэгэн мутацад орж байдаг учраас томуугийн вакциныг жил бүр өөр найрлагатайгаар хийж, жил бүр дахин хийлгэх шаардлагатай болдог” хэмээн ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа хэллээ.
Түгээмэл асуулт хариулт:
- Томуугийн вакциныг хэн хийлгэх боломжтой вэ?
- 6 сараас дээш настай бүх хүн томуугийн вакцин хийлгэх боломжтой.
- Томуугийн вакциныг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ?
- Аравдугаар, арваннэгдүгээр сард томуугийн улирал эхэлдэг учраас энэ үед хийлгэх нь хамгийн тохиромжтой.
Subscribe to:
Posts (Atom)